Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 04-10-ны хооронд “Нэг өрх-Нэг иргэн” короновирусийн илрүүлэг шинжилгээнд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны нийт 13 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөж байна. 

Өөрөөр хэлбэл, дүүргийн нийт хүн амын 3.02 хувийг “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд хамруулах юм. Өнөөдрийн байдлаар 6500 иргэн уг шинжилгээнд хамрагдаж, явц 50 хувьтай байгаа аж. 

Шинжилгээ өгөх цагийг харъяа Өрхийн эрүүл мэндийн төвөөс сонгогдсон өрх рүү өгч, хариу г 48 цагийн дотор гар утсанд нь мэдээлж байна.  Сонгинохайрхан дүүргийн иргэн та доорх 6 байршилд “Нэг өрх-Нэг иргэн” короновирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдана.

1. 9-р сургууль

2. Жишиг нэгдсэн эмнэлэг

3. 104-р сургууль

4. 107-р сургууль

5. 12-р сургууль

6. 86-р сургууль

Таны сурталчилгаа