Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй болоод байгаа юм. Энэхүү  нөхцөл байдлыг намраас тооцож мал борлуулах, мах бэлтгэх зэргээр бэлтгэл ажлуудыг намрын саруудад нилээдгүй хангаж өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэйн зэрэгцээ хүйтний эрч улам чангарсаар байгаа билээ. 

Тус аймаг эхний ээлжинд  20,000 боодол өвс, 30,000 боодол ногоон тэжээл зэргийг  аймгийн нөөцөд бэлтгэн улмаар сумдад хүргэжээ.  Дээрх өвс тэжээлийн нийт өртөг 600 гаруй  сая төгрөг аж.  

Өвс тэжээлийн эргэлтийг шуурхай явуулах, зах зээл дээрх үнийг хөөрөгдүүлэхгүй байх  зорилгоор үйлдвэрийн үнээр буюу  нэг боодол өвсийг 12,000₮, улаан хивэгийг 17,750₮-өөр  аймагт худалдаалж байна.  Аймгаас татаж авсан өвс тэжээл дээрээ  сумдууд тээврийн зардал тооцхоос өөрөөр ямар нэгэн ашиг тооцолгүйгээр малчдад шууд олгох ажлуудыг зохион байгуулж байна.  

Дараагийн ээлжийн өвс тэжээлийн цуваа ирж яваа бөгөөд нийтдээ 200,000 орчим тонн өвс тэжээлийг  ирэх оны 04-р сар хүртэлх хугацаанд татаж авахаар  аймгийн Онцгой комисс төлөвлөн ажиллаж байгаа юм.

Таны сурталчилгаа