Монгол улсын ЗГХЭГ-аас 21 аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, аймгийн ЗДТГ-ын хэлтсийнхэнтэй цахим хурал хийлээ. Цахим хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар оролцож орон нутгийн удирдлагуудад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн хэрэгжилтийг орон нутагт хэрхэн хангаж ажиллах талаар болон баримт бичгийг боловсруулахад юуг анхаарах талаар зөвлөмж чиглэл өгөв.