Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу 12 дугаар сарын 6-ны өдөр 11:20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгээс нярай хүүхдийн цогцос олдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг үйлдсэн нярайн эх болох 28 настай эмэгтэй О гэгчийг олж илрүүлсэн байна. Урьдчилсан байдлаар иргэн О нь өөрийн оршин суух хаягтаа эр хүйсийн 4.2 килограмм жинтэй ургийг амьгүй төрүүлж, гялгар уутанд хийн хогийн цэгт хаясан нөхцөл байдал тогтоогджээ. Энэ хэргийг шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байна.

Таны сурталчилгаа