Цаг үеийн мэдээ

Ойрхи Дорнод руу хөөрсөн АНУ-ын бөмбөгдөгч онгоц Иран улсад анхааруулга өгөх зорилготой гэсэн тайлбарыг Цагаан ордноос өглөө. Гуамаас хөөрсөн хоёр АНУ-ын агаарын хүчний B-52H онгоц Иран руу чиглэж нөхцөл байдлыг хяналтандаа авах гэж анхааруулга өгсөн байна. Нийт 36 цагийн нисгэл үйлдэж ямар нэг бай, бөмбөг хаяагүй талаар албаны эх сурвалж онцоллоо. Улаан тэнгисээр дайрч, Саудын Арабын газар нутгаар өнгөрч Персийн булан ороод ирсэн байна.

Мэдээж их гүрнүүдийн хараа хяналт дор үг онгоцыг хаагуур явсаныг ОХУ, БНХАУ зэрэг хиймэл дагуулын тусламжтай мөрдөх амархан бололтой. Катарын буланд эргэлт хийсэн АНУ-ын бөмбөгдөгч онгоц магадгүй ОХУ-д ч өөрсдийн Ойрхи Дорнодын байр суурь хэвээрээ гэдгийг харуулах зорилгтой нислэг байсан гэдгийг зарим олон улсын шинжээчид хэллээ. АНУ-ын зүгээс Иранд хандаж “Бид нөхцөл байдал хэний талд байгааг л сануулах гэсэн юм” гэсэн бол Ираны зүгээс “Энэ бол цэвэр АНУ-ын заналхийлэл” гэсэн аж.  

Эх сурвалж: https://nypost.com/2020/12/10/us-strategic-bombers-fly-to-middle-east-in-warning-to-iran/

Таны сурталчилгаа