Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.01.12/ коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : Өчигдөр улсын хэмжээнд 15,849 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал, БЗД-ийн 2 гэр бүлийн 9 хүн, БГД-ийн 6 дугаар хорооны 1 гэр бүлийн 3 хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой 1 хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын 1 хүн байна. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,456 боллоо" гэлээ.