Катарын Дохад эхэлсэн жүдо бөхийн Мастерс тэмцээний эхний өдөр манай хоёр тамирчин хүрэл медалийн төлөө шалгаран үлдлээ. Жин тус бүрийн чансааны эхний 32т эрэмбэтэй дэлхийн шилдгүүд чуулсан тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, "С" хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт тойрогт ОХУ-ын Ирина Долговатай таарсан ч өрсөлдөгч нь эхний тойрогт шагайндаа авсан бэртлийн улмаас барилдах боломжгүй болжээ. Улмаар манай тамирчин группын аваргын төлөө Украины жүдоч дэлхийн хошой аварга Дарья Белодедидтай барилдаж, цэвэр ялагдаад дагах барилдаанд олимп, дэлхийн аварга Аргентины Паула Парето аваргыг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
Хүрэл медалийн төлөө тэрбээр Францын Меланье Клементетэй барилдаж гарт өчиж цэвэр ялснаар спортын агуу замналдаа дахин нэг медаль нэмлээ. М.Уранцэцэг Мастерс тэмцээнд нэг түрүүлж, нэг хүрэл медаль хүртэж байлаа. Түүний IJF World Tour тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг /15 алт, 13 мөнгө, 16 хүрэл/ Геннисийн номд албан ёсоор бүртгээд байгаа билээ.