Цаг үеийн мэдээ

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний байдлаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа зарим төслийн явц, үр дүнгийн талаар статистик мэдээллийг танилцуулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 291,295 даатгуулагч “Урьдчилан сэргийлэх үзлэг “-т хамрагдаад байна. Үүнээс 111,981 нь Улаанбаатар хотод, 179,314  даатгуулагч хөдөө орон нутагт хамрагдсан байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 438,095 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм  эзэлж байна.  Харин эмийн сангаас авсан эмийн тоо 368,035 байна.

Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд

Даралт бууруулах 47 хувь,

Цус шингэлэх эм 10 хувь,

Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,

Цөс шингэлэх эм 9 хувь,

Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,

Зүрхний цусан хангамж сайжруулах эм 9 хувь,

Өвдөлт намдаах эм 7 хувь байна.

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мэдээллээр  “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 153.761 хүүхэд хамрагдаж, шүдний үзлэг, эмчилгээ хийлгэсэн  бөгөөд улсын хэмжээнд эмчилгээ хийлгэх шаардлагагүй, эрүүл шүдтэй 4118 хүүхэд байна. 

Харин “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд B, C вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээнд 1 сая 153 мянга 484 даатгуулагч хамрагджээ.

Таны сурталчилгаа