Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.13/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Нэгдүгээр сарын 12-ны өдөр 16975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн. Ачтан эмнэлгийн нэг эмч, Баянгол дүүргийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, Баянгол дүүргийн 5-р хорооны иргэн халдвар авсан.

Улаанбаатарт батлагдсан тохиолдол 643 болсон.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 20, Цэргийн төв эмнэлгээс 18 хүн эдгэрч сувиллын тусгаарлалтад шилжлээ. Ийнхүү нийт 909 иргэн эдгээд байна. ХӨСҮТ-д 250 хүн эмчлүүлж байна. Хүнд хүн зургаа байна. 175 хүн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хүнд зургаа, маш хүнд нэг хүн байна" гэлээ.