Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Манай улсад 13 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1469 боллоо. 

Батлагдсан тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Ачтан эмнэлэг, БГД, БЗД-ийн голомтуудаас халдварын тохиолдол бүртгэгдсэн.

Эдгээр тохиолдлын ихэнх нь хөрш айл болон орцоор дамжин тархсан байна.

Тодруулбал, Ачтан эмнэлгийн 1 эмч, БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн. Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүнээс мөн халдвар илэрсэн байна.Түүнчлэн БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.