Цаг үеийн мэдээ

Улсын ерөнхий прокурорын газраас ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. 2020 оны хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт болон явц байдлын талаар танилцуулав.

Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат "Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэсэн" гэлээ.