Улсын ерөнхий прокурорын газраас ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. 2020 оны хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт болон явц байдлын талаар танилцуулав.
Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат "Хуурамч бичиг баримт, тамга тэмдэг ашиглан Английн стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан Жаст групп компаний захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Мөн "Эрдэнэт" үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх шүүхийн шийдвэр тус тус гарсан" гэлээ.
2021-01-13
Толгойг нь илээд өнгөрч бна .цаад эзэн нь хэрэгтэй.ял авсан нэртэй хэдхэн сарын дараа өршөөлөөр суллагдан дэлхий даахгүй саятнууд суллагдах юм бна.
Зочин
2021-01-15
Жааст Батхүүгын тавьсан өрийг татвар төлөгчидөөр төлүүлж чадсан овоо гар шүү. Түүний арыг хэн гуайн даагаад явдаг байсанг олчихвол бүүр сайнсан.