Өөрөөр хэлбэл БНХАУ-ын Синовак вакциныг Бразил улс хамгийн эхэнд захиалж, хамгийн эхэнд иргэддээ хийсэн. Саяхан хоёр дахь тунг хийсэн боловч дархлаа тогтсон эсэхийг шалгаж үзэхэд 50 хувьтай үр дүн буюу нөлөө гарсан байна. Яг нарийн нь 50.4 хувь. Вакцин нь хүний биений дархлааны системд гэмтэл учруулахгүйгээр ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй сөрөг урвалж оруулж эсэргүүцэх чадвартай шинэ дархлааг бий болгож байдаг үйлчилгээтэй. Гэвч БНХАУ-ын эрдэмтдийн гарган авсан Синовакийн талаар сөрөг мэдээлэл ийнхүү анх удаагаа цацагдаж байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-latin-america-55642648