Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2021.01.13/ Жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Монгол Улсын  Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УОК-д шаардлага хүргүүллээ.

Тэд  Монгол Улсын засгийн газар коронавируст цар тахлын үед жижиглэн худалдаа эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэггүй, орхигдуулж байна хэмээн Төрийн ордны гадна  жагссан юм.

Энэ үеэр худалдаа эрхлэгч иргэдийн төлөөлөл “Цар тахлын дэглэм эхлэснээс хойш бид 2 сарын турш татсан бараагаа борлуулж чадахгүй болсон тул амьдрал хэцүүдэж байна. Өр зээл авж, авчирсан бараагаа зарж чадсангүй одоо улирал нь дуусч байгаа учир үүнийг авах хүн байхгүй ийм учраас Монгол улсын Ерөнхий сайд та жижиглэн худалдаа эрхлэгч бид нарт дэмжлэг үзүүлээч, банк санхүүгийн байгуулгаас зээл, хүүгийн асуудлаа түр зогсоогоохыг хүсч шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийн дагуу цар тахлын үед жагсаал, цуглаан хийхийг хориглосон тул энэхүү жагсаалыг холбогдох албаныхан тараасан юм.