Цаг үеийн мэдээ

Улсын ерөнхий прокурорын газраас ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. 2020 оны хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт болон явц байдлын талаар танилцуулав. Үүний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулав. 

- Монгол улсад Коронавирусийн халдвар Энхсаран сувилалаас алдсан. Тиймээс тус сувилалын 11 албан тушаалтныг шалгаж байгаа гэсэн. Ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ, БЗД-ийн удирдлагуудыг мөн шалгаж байгаа гэж УОК-оос мэдэгдсэн. Ямар үндэслэлээр, ямар албан тушаалтнуудыг шалгаж байгаа вэ гэх сэтгүүлчийн асуултанд  

Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга ерөнхий прокурорын туслах прокурор Ариунболд "Энхсаран сувилал болон Баян зүрх дүүргийн алба хаагчидад хариуцлага тооцох тухай асуудалд одоогоор цагдаагийн байгууллага, хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгээд явж байна. Прокурорын хяналтан дор дөнгөж хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.