Цаг үеийн мэдээ

Газрын тосны мэргэжлээр мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг олгох сургалтыг 2021оны 2дугаар сард онлайнаар явагдах болсныг зарлан холбогдох болзлыг хангасан хүмүүсийг хамрагдахыг урьж байна.

Бүртгэл эхлэх хугацаа: 2021-01-08-наас 2021-01-28 хооронд baaskanil@yahoo.com, btseveen2003@yahoo.com, цахим болон Baasanjargal Amarjargal, Tseveenjav Jamba facebook хаягуудаар холбоо барьж бүртгүүлэнэ үү!

Тавигдах шаардлага: Мэргэшсэн зэрэг горилогч нь төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж дээд (бакалавр, магистр) боловсрол эзэмшсэн бөгөөд бакалаврын зэрэгтэй бол мэргэжлээрээ тасралтгүй 8-аас доошгүй, магистр зэрэгтэй бол 5-аас доошгүй жил ажиллаж туршлагажсан, зохих бүтээл, нийтлэл, туурвилтай байх. Зөвлөх зэрэг горилогч нь мэргэшсэн зэрэгтэй, хоёр удаа зэргээ амжилттай сунгуулсан тохиолдолд шалгаруулалтанд орох эрхтэй.

Бүрдүүлэх материал: Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл-анкет (хавсралт бөглөх), ажил байдлын тодорхойлолт, дипломын хуулбарууд,мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ-үнэмлэх баримтуудын хуулбар, бүтээлийн жагсаалт (2 хүнээр баталгаажуулсан гарын үсэг-тэмдэгийн хамт авсан байх)3х4 зураг-2%, иргэний үнэмлэхийн хуулбар-2%, сургалтын төлбөр нь Зөвлөх зэрэг горилогчийнх-1 сая төгрөг,Мэргэшсэн зэрэг горилогчийнх-800 мян.төг. ШУТИС-ГУУС Голомт банк 8115101741тоот дансанд тушаасан баримт.

УУХҮЯ, АМГТГ,ШУТИС-ийн вэб сайтаас (Уул уурхайн сайдын 2015-3-12-ны 53-р mоот тушаалыг үзэх)

Газрын тосны Мэргэшсэн, Зөвлөх инженерийн зэрэг олгох Зөвлөл

ШУТИС-ийн Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв

Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг

Харилцах утас-99185616-А.Баасанжаргал, 99110575-Ж.Цэвээнжав

МЭРГЭШЛИЙН  ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ МЭРГЭЖИЛТНИЙ ӨРГӨДЛИЙН МАЯГТ ТАТАЖ АВАХ ЛИНК: https://we.tl/t-I8AxgF0QRP