Цаг үеийн мэдээ

АНУ-ын Флорида мужийн цагдаагийн газар, амьтны эрхийг хамгаалах байгууллага болон сайн дурынхан нуруун дээрээ "Трамп" гэж бичүүлсэн хэргийг мөрдөж байна. Өөрөөр хэлбэл, ямар сэтгэцийн өвчтэй хүн нь амьтны нуруун дээр экс ерөнхийлөгчийн нэрийг шивсэнийг олж тогтоож шүүхээс шийтгэл оноох хүртэл явах болно гэдгийг эх сурвалж онцоллоо. Флоридагийн Хамосасса голд байдаг, дархан цаазтай амьтдын нэг болох далайн үхрийн нуруун дээр яагаад Трампын нэрийг шивсэн нь тодорхойгүй байна. Сөрөг хүчний хийсэн явуулга уу, арьс өнгөний үзлийн дэмжигч үү, Д.Трампын улаан фэн үү гэдгийг удахгүй олж тогтоох аж. Далайн үхрийн арьс аймшигтай ноцтой гэмтээгүй ч арьсан дээр нь зүлгүүр шиг чанга зүйлээр үрж хийсэн бололтой. Хэргийг үйлдсэн этгээд баригдах юм бол шоронд хоригдох ба 50 мянган ам.долларын торгууль оногдуулах хуулийн заалттай аж. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдийг барьж өгсөн, мэдээлэл өгч мөрдөн байцаалтад тусалсан хүнд 5000 ам.долларын урамшуулал амлажээ. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-55631498

Таны сурталчилгаа