Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01.14-ний 06:00 цагаас 2021 оны 01.16-ны 23:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоож, иргэдээс шинжилгээ авах ажлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулна.

Тус хороонд бүртгэлтэй 18-аас дээш насны иргэд шинжилгээнд хамрагдах бөгөөд байнгын үйл ажиллагаатай 4, явуулын 6 нийт 10 байршилд шинжилгээ авна.

- Хорооны Иргэд нийтийн танхим

- 79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр

- 021-р худаг

- Өргөн гудамжний "Баян" дэлгүүр

Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох хугацаанд хүнсний дэлгүүр,

эмийн сан, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, бусад хөдөлгөөнийг хязгаарлах болно. Тандалт, илрүүлгийн шинжилгээний хариу бүрэн гарснаар хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэмийг цуцлах болно.

Иймд, иргэд та бүхэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Баянзүрх дүүргийн Шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлана уу.

   Баянзүрх дүүргийн онцгой комисс