Парис хотод Зуны олимпын XXXIII наадмын бэлтгэл ажил ид өрнөж байна.
Нээлтийн ёслолын аюулгүй байдлыг хангахын тулд Парис хотыг нислэгийн хориотой бүс болгохоор шийджээ.
Тодруулбал, 07-р сарын 26-нд болох олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Парис хотын агаарын замыг 6 цагийн турш хаахаар болсныг Парисын нисэх онгоцны буудлаас мэдээлсэн байна.
Тус буудлын дарга Аугустин де Романет хэлэхдээ: “Агаарын тээврийн компаниудад энэ талаар урьдчилан анхааруулж мэдэгдсэн бөгөөд хязгаарлалттай бүсийн агаарын орон зайг тойрон нисэх шаардлагатай” гэжээ.
Мөн "Зургаан цагийн турш Парисын тэнгэрт ямар ч онгоц нисэхгүй" гэж “France Info” радиогоор мэдээллээ.
Нислэг хориглосон бүс нь Парис хотыг тойрсон 150 км радиуст үргэлжилнэ.
Эх сурвалж: Assiociated press (AP)
Бин Ладен
2024-04-27
Би яасан ч байсан бөмбөг дэлбэлэх л болно...