Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Засгийн газар огцрох асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр өөрийн өөрийн цахим хуудаснаа "Засгийн газар огцрохгүй ээ, У.Хүрэлсүхийн 2 сайдаа авч үлдэх арга. 1990 онд сайд нарыг нь сугалж огцруулах гээд хоргоогоод байхаар нь Д.Бямбасүрэн гуай Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох (итгэл үзүүлэх эсэх) асуудлыг 400+ гаруй депутат бүхий Ардын Их Хуралд оруулсан юм даг. Нөгөөдүүл нь Засгийн газар огцрох гэдгийг анх удаа сонсож цочирдож, тэр чигээр нь үлдээж байсан юм. Одоо мөн адил УИХ-д асуудал оруулахад 65 нь үлдээнэ гээд л кнопоо дарна. Хоёр сайд нь үлдэнэ. Зүгээр л улс төрийн алхам" гэж бичжээ.

Эргэн сануулахад нийгэмд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд энэ асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргасныг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн. Яг одоо Төрийн ордонд МАН-ын бүлэг дээрх асуудлаар хуралдаж байна. 

Таны сурталчилгаа