Цаг үеийн мэдээ

ОХУ-ын 70 гаруй том, жижиг хотуудад сөрөг хүчний тэргүүн А.Навальныг суллахыг шаардсан жагсаал өрнөлөө. Эсэргүүцлийн жагсаалд нийт 40 мянган хүн оролцож, 2000+ гаруй хүнийг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Ямар нэгэн хүний амь нас эрсдсэн талаар мэдээлэл алга. Харин олон мянган хүн гэмтэл авч, цагдаа нартай мөргөлдсөн үйл явдал боллоо. Өнөөдөр прокурор хуралдаж, А.Навальныгийн шүүх хурлыг яаралтай хийх хүсэлт гаргах юм байна. Учир нь түүнийг хордуулсан хэргийг "ОХУ-ын ерөнхийлөгч хийсэн" хэмээн олон нийтийн сүлжээгээр ярьсан, бичсэн нь гүтгэлэг болон үндэслэлгүй хүний нэр төрд халдсан мөн төрийн эргэлт хийх оролдлого хийсэн гэх мэт асуудал ундарч магадгүй болоод байгаа юм. 

ОХУ-ын хууль шүүхийн байгууллага ямар ч үндэслэлгүй аливаа иргэнийг баривчилж байсан түүх байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагддаг бөгөөд А.Навальныг ХБНГУ-аас ирэх сургаар түүнийг баривчлана гэж мэдэгдэж байв. Мэдээж А.Навальный ирсэн даруйдаа баривчлагдаж, энэ долоо хоногт "В.Путины Өргөө" нэртэй баримтат бичлэгийг цацсан. Уг бичлэг дээр хэрхэн жирийн дунд офицер залуу улсын ерөнхийлөгч болсон, мөнгө угаасан, хууль бус зүйлс хийдэг байсан системийн талаар өгүүлсэн байдаг. Харин өнөөдөр ОХУ-д болсон жагсаал тайван байдал руу шилжих эсэх нь мөн тодорхой бус байна. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү үйл явдалтай холбоотой бусад иргэдийг "халдварт өвчинтэй байхад та бүхэн тайван гэртээ байхыг уриалж байна. А.Навальный бол Украйн хүн. Төрийн эргэлт хийж, ард иргэдийг хагаралдан бутаргах санаатай гадны санхүүжилттэй жагсаал цуглаах хийсээр байна. Бүх зүйл хяналтад байна. Тайван байж болно" гэсэн мэдээ мэдээллүүд цацагдаад байгаа. 

ОХУ-ын цагдаа нарт хүний амь нас хохироож болохгүй гэсэн тушаал ирсэн талаар зарим цагдаагийн байгууллага цохон тэмдэглэсэн аж. А.Навальныг дэмжих олон шалтгаан бий. Үүнд: 

-ОХУ-ын тэргүүн В.Путины дэглэмийг татан буулгах улс төрийн бүлэг нөхдүүд

-Сөрөг хүчний тэргүүн, хүчтэй өрсөлдөгч А.Навальныг "хордуулсан" гэх сенсацийг нийгэмд суулгаж, бүх нийтийн эсэргүүцэл үзүүлэх

-Гадаад бодлого, гадны хөлсний жагсагчид

-Их гүрнүүдийн геополитикийн нүүдлүүд

Эх сурвалж: https://www.vox.com/2021/1/23/22246273/russian-protesters-arrested-alexei-navalny-demonstrations-putin-critic 

Таны сурталчилгаа