Цаг үеийн мэдээ

No description available.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж байна. Тэрбээр Сүхбаатарын талбай дээр МАН-ыг Рио Тинто-гийн барьцаанаас чөлөөлж алдагдсан Оюутолгойгоо буцаан авахын тулд ӨЛСГӨЛӨН зарлаж байгаа гэдгээ илэрхийлэв.

No description available.

Мөн тэрбээр "Өнөөдөр Монголын ард түмэн Оюутолгойг буцаан авах алтан боломж ирлээ. МАН Рио Тинто-ын нам болсноо илэрхийллээ. Монгол улсын Ерөнхий сайд нарыг Рио Тинто тавьдаг томилдог болж. МАН-ын удирдлага дээр байгаа мафын бүлэглэлүүд Оюу-Эрдэнэ Ерөнхий сайдаараа олон улсын шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гарах хүртэл өлсгөлөн зарлаж байна. МАН-ыг Рио Тинто-ын барьцаанаас гаргахын тулд өлсгөлөн зарлаж байна. Монголын ард түмнийг төлөөлөх Оюутолгой Рио Тинто-той гэрээ хийж чадах ганцхан хүн бол Ерөнхий сайд. Чадахгүй бол надад эрхээ өгчих. Ядаж Оюутолгой дээр мандатаа өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. Өнөөдөр Ерөнхий сайд Монголыг төлөөлж Рио Тинто-д авлигал өгч байж Монголын ард түмний баялагийг луйвардаж авсан явдлыг сөрөг нэхэмжлэлээр олон улсын шүүхэд яаралтай гаргаад өгөөч ээ" гэлээ.

No description available.

No description available.