Цаг үеийн мэдээ

Туркийн Станбул хотноо ирэх 5-р сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох тэмцээнд Монголын сонгомол бөхийн холбооны 2 тамирчин, дасгалжуулагчийн хамтаар оролцоно. 

Тодруулбал, 60 кг-д Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Балтмөнхийн Бадамдорж нар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор олимпын эрхийн төлөө өрсөлдөх гэж байна. 

Б.Мөнх-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн бөхийн чөлөөт барилдааны  олимпын эрх олгох  Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарсан бол Б.Бадамдоржийн хувьд сонгомол бөхийн ААШТ-д хүрэл медалийн төлөө барилдаж, V байрт шалгарсан амжилттай байна. 

Таны сурталчилгаа