Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотод үүссэн голомтуудаас, алаг цоорхой байдлаар халдварын тохиолдол шинээр нэмэгдсээр байна. Шинээр 16 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 1643 болов. Мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа дараах зөвлөмжийг хүргэлээ.

Тэрбээр "Улаанбаатар хотын халдварын голомтууд цар хүрээгээ тэлж халдвар авсан иргэн хаана ч явж магадгүй болсон. Мөн үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор хүмүүс олноороо цугларах явдал ихсэж байна. Тиймээс үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлчилгээний газрууд ажилтнаа цөөлөх хэрэгтэй байна. Мөн зах, худалдааны төвүүд нэг лангуу алгасаж ажиллах хэрэгтэй байна" гэлээ.