Цаг үеийн мэдээ

Сүүлийн өдрүүдэд "Хөл хорио"-г цуцалсантай холбоотойгоор иргэд агаар салхинд гарах нь ихэссэн. Ингэхдээ автомашинаас чарга чирж бага насны хүүхдийг суулгах тохиолдол их гарч байна. 

Цахим сүлжээгээр ийм үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар торгохгүй юм уу, эсхүл 500 мянган төгрөгний торгууль шинээр батлагдсан гэх мэдээлэл тархаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Б.Зоригоогооc дараах тодруулагыг авлаа.

No description available.

Өдрийн мэнд хүргье. Автомашинаар чарга чирж бага насны хүүхдийг суулгаж чирвэл торгодог уу, тийм хууль шинээр батлагдсан уу?

- Өдрийн мэнд, Зөрчлийн тухай хуульд автомашинаар чарга чирж хүүхэд суулгавал торгоно гэсэн заалт байхгүй, шинээр батлаагүй. 10 хүртэлх насны хүүхдийг явганаар замын хөдөлгөөнд оролцуулах бол эцэг эх, асран хамгаалагч нь заавал тэвэрч, үүрч, хөтлөх гээд өөрөөсөө салгахгүй байдлаар авч явах ёстой. Автомашинаар зорчих тохиолдолд заавал зориулалтын бүхээгт суулгах ёстой. Чаргаар чирэхдээ автомашинаас чирж байгаа нь өөрийн хүүхдийг маш өндөр аюултай эрсдэлд оруулж байгаа юм. АМЬ НАС-нд халтай, аюултай. Энэ нь эцэг эхийн хариуцлагатай холбоотой. 

Сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой хэдэн зөрчил гарсан бэ?

- Сүүлийн 14 хоногт 4 хүүхэд гэмтсэн. Тухайн хүүхдүүдэд бурууг өгч болохгүй. Жаахан хүүхдүүд мэдээж агаар салхинд гарч чаргаар гулгах дуртай. Цэвэр эцэг эхийн хариуцлага

Зөрчлийн тухай хуульд шинээр заалт гарсан, 500 мянган төгрөг хүртэлх торгуулиар торгон гэх мэдээлэл түгсэн. Энэ тухайд?

- Тийм заалт байхгүй, ташаа мэдээлэл

Эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөөч

- Бага насны хүүхэд гэнэ томоогүй, сониуч байдаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ анхаарал тавьж, автомашинаараа чирэх бус автомашинаас хол аль болох нам дор газраас гулгах эсхүл зориулалтын цанын баазад очих нь эрсдлийг үүсгэхээс сэргийлэх юм. 

Баярлалаа, танд ажлын амжилт хүсье

- Баярлалаа, танд ч гэсэн амжилт хүсье