Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.26/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 12039 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Манай улсад 13 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1656 боллоо. Улаанбаатар хотод 13 тохиолдол шинээр бүртгэгдээд байна

ХӨСҮТ-ийн 2 ажилтнаас халдвар илэрсэн /эмч, ариутгагч/

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр дэхь нийтийн байранд оршин суудаг 7 иргэнээс халдвар илэрсэн

Бусад тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна" гэв.