Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Нийт 12039 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 тохиолдол шинээр бүртгэгдэж улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 1656 боллоо. Улаанбаатар хотод 13 тохиолдол шинээр бүртгэгдээд байна. 

Нийтийн байр, гудамж хорооллоос халдварын тохиолдол ихээр илэрч байгаа учраас тандалт судалгааг хийсэн. Судалгаа хийх явцад нэг гэр бүлийн 3 иргэнээс халдвар илэрсэн. Коронавирусний халдвар авсан иргэд үсчинд үйлчлүүлсэн. Тиймээс үсчин болоод үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих хэрэгтэй гэдгийг ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.