Цаг үеийн мэдээ

Италийн Ерөнхий сайд асан Гуисеппе Контед уг нь тус улсын парламент итгэл хүлээлгэн засгийн газарт боломж олгож байгаа гэх байр суурь өнгөрсөн долоо хоногт сайтуудаар гарсан. Гэвч нөхцөл байдал тийм ч амархан бас төсөөлж байсан шиг биш бололтой. Конте цар тахлын эсрэг хангалттай ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр парламентын хурлаар орж, итгэл үзүүлэх эсэх санал хураалтаар маш бага тооны зөрүүтэйгээр суудалдаа үлдсэн юм. Үүний дараа өмнөх Ерөнхий сайд Маттео Рензи өөрийн “Итали Вива” хэмээх жижиг намаа Контегийн эвслээс гаргаснаар Контегийн эвсэл олонхийн байр сууриа алдсан байна.

Иймд тэр энэ засгийн газраа огцруулж, шинээр эвсэл байгуулж олонх болох гэж байна гэж судлаачид харж байна. Конте огцрох мэдэгдэлээ энэ долоо хоногийн сүүлээр болох шүүхийн шинэчлэлийн талаарх маш чухал санал хураалт болон түүнд итгэл үзүүлэх эсэх Сенатын санал хураалтын өмнө гаргасныг санаандгүй тохиолдол гэж харах боломжгүй юм.

Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2021/jan/25/giusseppe-conte-to-quit-as-italys-pm

Таны сурталчилгаа