Цаг үеийн мэдээ

Б.Сандэрсын маск зүүж, зай бариад, сандал дээр хѳлѳѳ ачин сууж байгаа энэ зураг АНУ-ын шинэ ерѳнхийлѳгч тангаргаа ѳргѳсѳн түүхэн ѳдрийн хамгийн алдартай зураг болсон. Дэлхий даяар энэ зургийн учрыг олох гэсэн олон сая хүн байсаар байна. Мөн манай улсын иргэд ч гайхсан хэвээр асуулга явуулж байгаа харагдана. Энэ зургийн meme-тай цамцыг яг одоо Б.Сандерсын вэбсайт дээр $45-аар худалдаалж байна. Мөн өмссѳн хувцас нь ч дэлхий нийтийн анхаарлын тѳвд ч орсон. Том ноосон бээлийг нь нэхсэн багш эмэгтэйн Google мэйл сонирхсон захиалагчдын ачааллыг дийлэхгүй унасан аж.

Ж.Байдены тангараг өргөх ёслол дээр энэ зураг "ямар загварлаг болохыг та бүхэн хараач" хэмээн дэлхий нийтийн анхаарлыг татаж, загварын бизнесийг ч цэцэглүүлэх шахсан. 

Гэтэл Б.Сандэрсын энэ өдөр өмссөн байсан уулын ѳдѳн куртканы борлуулалт ёслолын дараа шууд ѳмнѳх 17 ѳдрийн нийлбэрээс 2 дахин ѳссѳн бѳгѳѳд яг энэ бор ногоон ѳнгѳ зарагдаж дуусчээ. Зул сарын бэлгэнд авсан энэ курткаа одоо 3 дахь жилдээ ѳмсѳж байгаа аж. Капитол Хиллд цугларсан чамин пальто, үнэтэй костюм, хар бараан ѳнгѳѳр жигдэрсэн Америкийн элитүүд дунд сондгой харагдсан ч, "загвар чухал биш, Вермонт мужид бид хүйтэн гэж юу байдгийг мэднэ" гэж Сандэрс ярьсан байна.

Таны сурталчилгаа