Австрали улсад бутанд төөрч 18 хоног ор сураггүй алга болсон Роберт Уэбер Куинсландаас Килкиван зочид буудлаас гарч явжээ. Албаныхан түүнийг хоёр долоо хоног эрэн сурвалжилж, хайсан боловч олоогүй бөгөөд 18 хоног мөөг идэж, хорхой шавьж түүж, шим тэжээлийг нь сорж, тогтсон далангийн ус ууж амьд гарч чадсан байна. Өндөрлөг уулархаг газар байхгүй бүс нутагт тэрээр ийнхүү олон хоног төөрсөн аж. Дээр нь дүүрэн бут, хадтай хонхор хэсэгтэй.
Эх сурвалж: https://edition.cnn.com/travel/article/australia-mushroom-intl-scli/index.html