Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд доорх 10 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо.

ХАМГААЛАЛТТАЙ БАЙРШЛУУД

БГД: 12-р хороо 19-р байр

БГД: 5-р хороо 47а байр

БЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байр

БЗД: 2-р хороо 8-1-р байр

БЗД: 17-р хороо 61-р байр

БЗД: 7-р хороо 38а байр

ЧД: 3-р хороо 23-р байр

СХД: 8-р хороо 50 айлын орон сууц

СБД: 15,16,18-р хорооны бүсчилсэн хэсэг

СБД: 5-р хороо 23-р байр

Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу.

Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд Коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулж буй юм.

Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдэгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй. 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Эх сурвалж : Нийслэлийн Онцгой комисс