Өнөөдөр /2021.01.26/ Хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын асуудал хариуцсан хотын Захирагчийн орлогч Б.Батболд Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн /ДДЦС ТӨХК/ өвөлжилтийн явц байдалтай газар дээр нь танилцлаа.

Image may contain: screen and indoor

Тус компанийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан өнгөрөгч онуудад хийж хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөр, цаашид хийх ажлаа танилцуулж, Ковид-19 цар тахлын үед хотын иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөл байдлыг ханган, 24 цагаар тасралтгүй хэвийн ажиллаж байгаа талаар онцолж байсан юм.

Image may contain: 1 person, standing and outdoor

“ДДЦС ТӨХК” өнөөдрийн байдлаар 15-18 хоног зарцуулах 27000 мянган тонн нүүрсний нөөцтэй хэвийн горимоор ажиллах боломжтой гэдгийг дурьдлаа.

Хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын асуудал хариуцсан хотын Захирагчийн орлогч Б.Батболд их хотын эзэд болсон тус хамт олонд ажлын өндөр амжилт хүсч, цаашид тулгамдаж буй асуудлыг орон нутаг болон холбогдох яам бусад газруудад уламжлан шийдвэрлүүлэх талаар ач холбогдол өгч хамтран ажиллахаар болжээ. 

Мөн хотын Захирагчийн орлогч Б.Батболд ойрын өдрүүдэд дэд бүтэц, хот байгуулалтын бусад байгууллагуудын ажилтай газар дээр нь танилцаж санал бодлоо солилцох юм байна.

Таны сурталчилгаа