Цаг үеийн мэдээ

Өвлийн адаг шарагчин үхэр сарын найман цагаан хөхөгчин гахай өдөр

Үс засуулвал: Эд мал арвидна

Наран ургах, шингэх: 08.26:17.44

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Огторгуй

Аргын тооллын 1 сарын 27, Буд гараг. Билгийн тооллын 14, Өглөгт охин одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.