Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн байна. Өнөөдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа. 

Энэ нь тус сангийн санхүүжилтээр манай улсад хэрэгжихээр төлөвлөгдсөн гурван том төсөл хэрэгжихэд чухал үр нөлөөтэй юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүн амын өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг газрын доорх усны нөөцөөр хангана. Энэ хүрээнд Био комбинат, Шувуун фабрикийн орчимд газрын доорх усны эрэл хайгуул хийж, нөөцийг тогтоосон. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд бүрэн шинэчлэхээр ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усанд гүн боловсруулалт хийж, дулааны цахилгаан станцуудын хөргөлтөд ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Ингэснээр хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлж станцуудад нийлүүлнэ гэж тооцож байна. Мөн саарал усны ашиглалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Эцэст нь усны засаглалыг бэхжүүлж, уян хатан дэд бүтцийг бий болгох юм. Өнөөдрийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, Монголын мянганы сорилын сангийн корпораци, НЗДТГ, Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцлоо. 

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс

Таны сурталчилгаа