Цаг үеийн мэдээ

Сайхан Мэдээ !!! 

Их Британи улсын ахмад дайчин Том өдгөө 100 настай. Энэ жил 101 хүрнэ. Тэрээр халдварын энэ хүнд цаг мөчид эрүүл мэндийн салбарынхан эрсдэл тээн өөрсдөө ч халдвар авч эмчлүүлж байгаа гэдгийг онцгой анхааран хандив цуглуулахаар шийдсэн байна. Дэлхийн 2-р дайны баатар Их Британи улсын ахмад дайчин уг нь 1000 фунт стирлинг буюу 1400 ам.доллар хандивлах гэж байжээ. Гэвч түүний төсөөлж байсан шиг зүйл болсонгүй. Олон сая хүн хандив өргөж нийт хандив нь 12 сая фунт давж ийнхүү 16 сая ам.долларыг цуглуулж эрүүл мэндийн салбарын халдвар авсан хүмүүст хандивласан үйл явдал болсон байна. Тэрээр "Хүн амьдралдаа үргэлж бусдад байгаа бүхнээ өгөх бас хуваалцах ёстой гэдгийг би амьдралынхаа турш ойлгож ирсэн. Бидэнд байгаа зүйл бол бусдаар ирсэн хайр юм" хэмээжээ. 

Эх сурвалж: https://www.buzzfeednews.com/article/olivianiland/captain-tom-100-covid-19