Та бүхэнд урлагийн гоо зүйн боловсрол олгох үүднээс "Монголын театрын музей" тухай танилцуулж байна.
Монголын театрын музей нь монгол улсын урлагийн түүхэн хөгжлийн тухай дэлдггэн үзүүлэх судлан цуглуулж хадгалах, мэдлэгийг дээшлүүлэх зорлигоор 1991оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан. Тус музей нь тайз дэлгэцийн урлагийн түүхэн хөгжилд холбогдох баримт эд зүйлийг цуглуулан, сан хөмрөг арвижуулах судлах, дэглэх үзүүлэх, олон нийтэд зориулсан танин мэдэхүйн гэсэн дөрвөн гол чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Уг музей нь үндсэн дөрвөн танхимаас бүрддэг бөгөөд үзвэр үзэгчдийг хамгийн түрүүнд “Хөрөг зургийн танхим” угтаж байлаа. Хөрөг зургийн танхимд нэрт уран бүтээлчдийн уран зураг, Төв театрын барилгын макет зэрэг олон үзмэрүүдтэй. Цааш явбал “Тайзны урлаг” танхим байх бөгөөд тус танхимд төв театр /1931/-тай холбогдох гэрэл зураг, баримт бичиг, биет эд зүйлс, хувцас, макет, эскиз зэрэг сурвалж материалуудыг багтаасан олон сонирхолтой үзмэрүүдтэй. Дараагийн танхим нь “Театрын уламжал танхим” бөгөөд монголчуудын нүүдэлчин ахуйд зохицсон үлгэр туульс, найр наадам, Цамын ёслолын тухай маш сонирхолтой үзмэрүүдтэй. Хамгийн сүүлийн танхим болох “Кино урлаг, хөгжим”-ийн танхимд Монголын кино урлагийн 1940-өөд оноос эхлэлтэй уран сайхны киноны гэрэл зураг, киноны аппарат хэрэгсэл, уран зураг, цом, баримал, хувцас, үн дэсний хөгжмийн зэмсэг, нэрт хөгжимчдийн гэрэл зургийг үзэж болно.
Эдгээр танхимын нийт 9000 гаруй нэгж үзмэрүүдээс хамгийн онцлог үзмэр нь “Кино урлаг, хөгжим”-ийн танхимд байрлах “Алтай ятга”(MЭ VII-VIII) юм. 2008 онд Монгол улсын Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологийн малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжим юм. Уг зэмсэг нь VII зуун буюу эртний Түрэгийн үед хамаарч байгаа бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны олдвор болохыг онцолсон юм. 1400 жилийн тэртээд бүтээгдсэн энэ хөгжмийн зэмсэг дэлхийн хөгжмийн археологийн түүхэнд түүний дотор чавхтаст товшвор хөгжмийн зэмсгийн судлалын гайхамшигт үзэгдэл болсноороо олны анхаарлыг татаж байлаа.