Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэм дуусч аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь эргэн хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаатай холбогдуулан ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Улсын Их дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцаж худалдаа эрхлэгчдийн санал сэтгэгдлийг сонслоо.

Тэрээр: "Хувийн хэвшлийн ажилчид халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлах хэрэгтэй. Төр засгаас аль болох нээлттэй байх бодлого баримтална. Ингэснээр хаагдсан бүхнээ буцаан нээх, алдсан боломжуудаа эргэн олж авна. Харин халдвар хамгааллын дэглэм зөрчигдвөл хумисан голомтуудаа дахин алдах магадлалтай тул ажил олгогчид туйлын анхааралтай байж, ажилтнуудаа дэглэмийг баримтлуулахад анхаараарай" гэлээ.