Цаг үеийн мэдээ

Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор МҮҮНИЙ шашинтай  ХОЛБОГДОЛГҮЙ гэдгээ мэдэгдлээ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хамгааллын төвийн байранд 11 настай хүүг 15,16 настай хөвгүүд удаа дараа хүчиндсэн хэрэг гарчээ. Тус хамгааллын төвийн удирдлага болон дээд удирдлагат хариуцлага тооцуулах асуудлыг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт "Нэгд" аяны төлөөллүүд хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсэн байна. Гэвч одоог хүртэл хариуцлага тооцоогүй тул дахин шаардлага хүргүүлж байна.

No description available.

Хэдэн хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байж холбогдох хүмүүст хариуцлага тооцох вэ даргаа. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлж буй шаардлага-т

"1. Хэрэг гарсан тус хамгааллын төвийн удирдлага болон шууд хамаарал бүхий удирдлага Б.Бат-Оршихт хариуцлага үүрүүлж ажлаас нь чөлөөлөх

2. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхэд хамгаалах түр байрууд, нэг цэгийн үйлчилгээний байр, асрамж халамжийн чиглэлээр ажилладаг бүхий л байгууллагуудад шалгалт оруулах, тус ажлын хэсэгт НЭГД аяны төлөөлөл оролцох

Шаардлагын хариуг хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэлх ажлын 5 хоногт багтаан өгнө үү гэсэн шаардлагыг хүргүүлж байна" гэлээ.

Түүнчлэн НЭГД аяны төлөөллүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүн бүр тэмцэх хэрэгтэйг онцлов.