Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр "Efes" худалдааны төвд иргэдийн бөөгнөрөл үүссэн бөгөөд тухайн иргэдийг цагдаагийн байгууллага тараалаа. Тодруулбал, "Efes" худалдааны төвд түрээсээр үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж сайн үйлсийн аяны хүрээнд бүх бараагаа 1999 төгрөгөөр худалдана гэх зарыг цахим орчинд байршуулсан байна. Үүнтэй холбоотойгоор их хэмжээний бөөгнөрөл үүсч, халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн тул цагдаагийн байгууллагын ажилчид иргэдийг тараасан бөгөөд Бөхийн өргөөний орчим дахь замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна. 

"Efes" худалдааны төвийн ажилчдын төлөөллөөс "Энэхүү гурван давхар обектыг манайх хариуцан ажилладаг. Solo mart-ын зүгээс манайд ямар нэг мэдэгдэл өгөөгүй, дур мэдэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан. Тухайн дэлгүүрт шаардлага хүргүүлж, энэхүү үйл ажиллагааг хурдан хугацаанд зогсоох хүсэлтээ өгсөн" гэв.