Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг сулруулж, ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн тул өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж байна. 

Тэрээр:"Нийслэлд нийт 12 хоногийн турш хөл хорионд тэвчээртэй байж, шинжилгээнд идэвхтэй хамрагдсан нийслэлчүүддээ баярлалаа. Цаашид хөл хориог хэсэгчилсэн байдлааг тогтоож магадгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, QR кодоо уншуулах болон үйлчлүүлэгчдийг бүртгэх чухал. Хөл хорио тавигдсан ч халдвар байхгүй болсон гэсэн үг биш тул голомтлон гарч буй дүүргүүдэд иргэд халдвар хамгааллын дэглэм сайн барих хэрэгтэй. Эдгээр эрсдэл өндөр газруудад цаашид шаардлагатай бол хэсэгчилсэн хөл хорио тогтооно. Нэг хаалга-нэг шинжилгээ гэдэг үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөсөн. ААН-үүддээ Улаанбаатар хот маш сайн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 2 их наядын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Нийслэлд нийт ЖДҮ-ийн 70 гаруй хувь нь нийслэлд байгаа бөгөөд нийслэлээс тэднийг дэмжихэд ихээхэн анхаарна. Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хотын үйл хэрэгт иргэдийн хяналт, оролцоо маш чухал. Өнгөрсөн 20-н хэдэн жилийн хугацаанд Улаанбаатар хот хөгжөөгүй ганц шалтгаан бол төсвийн шудрага бус хуваарилалт гэж үзэж байгаа юм" гэлээ.

 

      

Таны сурталчилгаа