Цаг үеийн мэдээ

Астразенека вакцины дараа илэрч болох урвал, хүндрэл, анхаарах зүйлс

( ( AZD1222 )

Вакцины эмнэлзүйн туршилтын явцад вакцины дараах хүнд урвал болох анафилаксын шок илрээгүй боловч бусад вакцины нэг адил олон мянган хүнийг вакцинжуулах явцад ийм төрлийн урвал илэрч болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын түр удирдамжид анхааруулсан. Вакцины дараах хамгийн их түгээмэл илрэх урвалуудад (вакцин хийлгэсэн 10 хүн тутмын 1-ээс илүүд): Вакцин хийсэн хэсэг газарт улайх, хавдах, хөндүүрлэх, Бие тавгүйрхэх Ядрах Бие зарайх, жихүүдэс хүрэх Толгой өвдөх Дотор муухайрах Үе мөч, булчин өвдөх шинжүүд түгээмэл байна . Түгээмэл илэрч байгаа шинж тэмдгүүд ( 10 хүнд 1-ээс доош ) : Бага зэрэг халуурах ( 37,8 хэм ). Бөөлжих Нус гоожих, ханиах, хоолой хөндүүрлэх зэрэг томуу төст шинжүүд Түгээмэл бус илэрч байгаа шинжүүд ( 100 хүнд 1 тохиолдол ): Толгой эргэх Хоолны дуршил буурах Гэдэс өвдөх Лимфийн булчирхай томрох : вакцин хийлгэснээс хэдэн өдрийн дотор илрэх ба 2 долоо хоног хүртлэх хугацаагаар үргэлжилж болно. Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар парацетамол ууж болно гэж зөвлөсөн байна. Хөлрөх Арьс загатнах, тууралт гарах Маш ховор тохиолдол хүчтэй харшлын урвал буюу анафилаксын шок илрэх давтамж: 100 000 хүн амд 1 тохиолдож болзошгүй байна. Вакцин хийсний дараа анхаарах зүйлс: Дээрх хөнгөн урвалууд нь бусад вакцины үед ч илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдэг илрэх нь хүний биеийн дархлааны системийн нөлөөгөөр өвчин үүсгэгчийн эсрэг дархлаа тогтож байгааг илэрхийлдэг. Эдгээр шинж тэмдэг вакцин хийсний дараа 1-3 хоногт өөрөө аяндаа зүгээр болдог. Анхаарах зүйлс

: Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх Орчны температурт тааруулан хувцаслах Сайн хооллож шингэн зүйл хангалттай уух Боолт хийх, эм, тос түрхэх, бусад зүйлээр жин тавихгүй байх Амны хаалт зүүх, гараа угаах, зай барих зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх Давтан тунгаа товлосон хугацаанд хийлгэх Вакцин хийлгэсэн тэмдэглэгээ бүхий урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээг дараагийн тунд ирэх хүртэл өөрт хадгалах Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын урвалууд тогтвортой удаан хугацаанд үргэлжлэх эсвэл шинж тэмдгүүд хүндэрвэл хаана хандах вэ ? Харьяа өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж эмчийн зөвлөмж авна

Мэдээллийн эх сурвалж: https://practio.co.uk/coronavirus/articles/coronavirus-vaccine-side-effects https://www.gov.uk/government/publications/regulatory-approval-of-covid-19-vaccine-astrazeneca/information for - uk - recipients - on - covid - 19 - vaccine - astrazeneca