Өнөөдөр "YG entertaiment"-ын дуучид болох Kim Jennie, G Dragon нарыг хоорондоо үерхдэг гэсэн мэдээлэл Солонгост шуугиан дэгдээгээд байна. Dispatch-ийн мэдээлснээр хосууд үерхээд 1 жил болсон бөгөөд энэхүү үерхэл нь YG интертаймэнт дотроо нээлттэй байсан гэжээ. Мөн Jennie ажлын цагийн хувиараа дуусгаад G-Dragon-ний гэр лүү явж байгаа маш олон зураг байгаа юм. Jennie-гийн менежер нь G-Dragon-ний гэрт хүргэж өгөх ажлыг хариуцдаг гэх цуурхалч гараад байна. Одоогоор "YG entertaiment"-аас албан ёсны хариу өгөөгүй байна.
Та бүхэнд Солонгост цацагдсан Dispatch-ийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
"BLACKPINK хамтлагийн Jennie хайранд шатаж байна. Түүний амраг нь, түүний шүтээн GD. Тэд YG-н төлөөлөл болсон дуучид. Нэг entertainment-н ах дүүгийн харилцаанаас хосын харилцаатай болсон. Одоо үерхээд 1 жил болж байна.
Dispatch нь GD Jennie-н нууцлаг болзоог мэдэж авсан юм. Тэдний болзооны газар бол (ихэнхдээ) гэр. GD-н амьдардаг Ханнам дүүрэгт байдаг тансаг villa тэдний болзооны газар.
Эхлээд, GD-н пэнтхаус нь тусдаа машины зогсоолтойгоороо онцлогтой. Villa-гын нийтийн хэрэглээний машины зогсоол дотор тусгай машины зогсоол байдаг. Урд хаалгаар нэвтрээд машины зогсоол хүртэл 2 удаа шалгуулж байж нэвтэрдэг.
Пэнтхаусын машины зогсоолд тусгай цахилгаан шат бий. Тусгай машины зогсоолоос хувийн цахилгаан шатаа ашиглан гэртээ ордог. Гадаа гарах шаардлагагүй, эргэн тойрныхондоо өөрийгөө мэдэгдээд байх шаардлагагүй.
Jennie нь YG entertainment-н машиныг GD-н villa-д бүртгүүлсэн. Ямар нэгэн шалгалтгүйгээр үндсэн хаалгаар нэвтэрч, тусгай машины зогсоол руу нэвтэрнэ. Тэгээд тусгай цахилгаан шатыг ашиглаж пэнтхаусд орно.
Jennie-н хуваарь: BLACKPINK-н promotion-д оролцоно ажлаа дуусангуут GD-н гэр лүү явна. "Ажил-Болзоо-Гэр"' гэсэн замналыг давтдаг. Promotion хийхгүй үедээ ч мөн адил иймэрхүү замналыг давтдаг.
Тэдний үерхэл YG дотор ч нууц байв. Юуны өмнө Jennie-н менежер машин барихыг гүйцэтгэдэг . Jennie-г (GD-н гэрт) хүргэж өгч авдаг. Заримдаа GD-ны менежер ч энэ ажлыг гүйцэтгэх үе бий.
GD-ны нууц төлөвлөгөө тэдний үерхлийн цуурхлыг сэвсэн явдал болсон юм. Өнгөрсөн жил, 'BLACKPINK'-н клипний зураг авалтын газар GD очсон явдал. YG-н сонбэгийн хуваарь сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн мөн Jennie-г гэх сэтгэлээ харуулсан юм.
Өнгөрсөн сард, BLACKPINK-н online тоглолт болсон. Jennie нь энэ өдрийн өглөө GD-н гэрээс гараад тоглолт болох газар луу явсан нь тэдний болзооны замналыг дахин шалгаж чадсан юм. GD-н машин ч мөн адил тоглолт болсон газар байсан.
Тэдний танилуудын 'dispatch'-д мэдээлснээр "YG-с цөөнгүй хүмүүс тэдний үерхлийг мэдэж байгаа" "Jennie-н ээж ч тэдний үерхлийг мэдэж байгаа. Эргэн тойрныхон нь дэмжиж байгаад баяртай байгаа" гэв.
GD үерхлийн мэдээ гарах бүрт чимээгүй өнгөрдөг байсан. Гэвч 'dispatch'-н олж мэдсэн зүйлийг яахын аргагүй хосын харилцаа гэнэ. "Дотно сонбэ хүбэгийн харилцаатай" гэсэн байдаг л мэдэгдэл хийхийн оронд cool нь аргагүй хүлээн зөвшөөрөхийг нь тэсэн ядан хүлээж байя" гэжээ.
Одоогоор "YG entertaiment"-аас албан ёсны хариу өгөөгүй байна.