Цаг үеийн мэдээ

Үе үеийн УИХ-ын дарга нараас бүрдсэн "Хуралдай клуб" өнөөдөр ээлжилт уулзалтаа хийлээ. Намрын ээлжит чуулганаар батлагдсан онцлох хууль тогтоомжууд, тэр дундаа Шүүхийн багц хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудыг онцлон танилцуулав.

Мөн түүнчлэн үе үеийн УИХ-ын дарга нартай хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах Lawmaker, Lawforum  цахим системийн талаар голчлон парламентын цахим шилжилтийн талаар танилцаж санал бодлоо солилцлоо.

УИХ-ын дарга нар нэгдсэн программ ашигласнаар хуулийн хийдэл, зөрчил, давхардал арилах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах, хэлэлцэх, батлах сонгодог зарчим хэрэгжих ач холбогдлын талаар санал солилцож цаашид дэмжин ажиллахаа илэрхийлцгээлээ. 

Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Р.Гончигдорж, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд нар оролцов.