Цаг үеийн мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн “Бүрд энд” гэдэг газар хоёрдугаар сарын 26-ны өдрийн 22:29 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 22:41 цагт ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Хайрхан багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.