Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд хоёрдугаар сарын 26-ны өдрийн 07:28 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 07:50 цагт ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ