Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймагт Азийн хөгжлийн банкны 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах МОН-3594” төслийн хүрээнд баригдаж буй 960 суудалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орох бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Зүүн өмнөд азийн үйл ажиллагаа зохицуулалтын газрын дарга Балабаскара Редди Бадула, Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөллүүд барилгын ажлын явцтай танилцаж шаардлагатай тавилга тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

Дархан сумын 12 дугаар багт баригдаж буй шинэ сургууль нь нийт 4 блок, 9 анги, 16 кабинет, 4 лаборатори, 1 өдөр өнжүүлэх танхим, урлаг заал, спорт заал, гал тогоо, захиргаа удирдлагын өрөөнүүдтэй байх юм.

Сургууль ашиглалтад орсноор хамгийн их ачаалалтай Дархан сумын Ерөнхий боловсролын 9-р сургууль, "Од" цогцолбор , "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулиудын анги танхимын ачаалал буурах юм.