Цаг үеийн мэдээ

"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г Засгийн газар  баталсан. Энэхүү төлөвлөгөөнд : 

Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг хэмээн төсөвлөсөн байдаг.

Олон нийтийн зүгээс энэхүү төсөвт тусгагдсан 500 тэрбум төгрөгийг залуусын бялдаржуулах төвд хамрагдах төлбөрт зарцуулах нь үр ашиггүй хэмээн нилээдгүй шүүмжлэлтэй хандаж байна. 

Энэ асуудалд  Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах хариултыг өгчээ. Тэрээр: " Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулна гэж худлаа. 

Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно" гэжээ.