Цаг үеийн мэдээ

Вакцинжуулалт яагаад удаашираад байна вэ? гэх сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хариуллаа.

"Нийслэл хотод 22 цэг дээр дархлаажуулалтыг явуулж байна. Төлөвлөгөөний дагуу эхний үед эрүүл мэндийн байгууллагуудын эмч ажилчид, дараагийн үед хариу арга хэмжээний багийн хүмүүсийг вакцинжуулна. 3-р сарын 1-ний байдлаар 1700 хүн вакцинд хамрагдсан байна. Вакцинжуулалт удаашраад байгаа шалтгаан бол цар тахлын үед вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа учраас хүн хоорондын зайгаа барих, эмч заавал үзлэг хийх хэрэгтэй байгаагаас гадна вакцинжуулалтын дараа тухайн хүнийг 30 минут ажиглах шаардлагатай байгаа"гэлээ.