Цаг үеийн мэдээ

"Вакцины танилцуулгад 50-60 хувьд нь хариу урвал илрэх магадлалтай гэсэн ч манай улсад 40 орчим хувьд нь илрээд байна. Ингэхдээ ихэнх тохиолдолд халуурах, толгой өвдөх, жихүүдэс хүрэх, тарьсан газар хөндүүрлэх шинж тэмдгүүд илэрч байгаа ба энэ нь 2-3 хоног үргэлжилж байна. Одоогийн байдлаар вакцины дараах хүндрэл илрээгүй байна" гэж ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ.