ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2021.03.02-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ) 

 Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1514 дуудлага ирснээс 718 нь яаралтай тусламж, 739 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 5572 хүн мэдээлэл авчээ. 

ЭХЭМҮТ-д 26 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 195 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 238 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. 

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!

Таны сурталчилгаа